Үйл ажиллагааны ил тод байдал

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР 2014 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

Хэрэгжүүлэх арга хэмжээ Биелэлт
   Хууль, эрх зүйн чиглэлээр УИХ-ын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталж тус хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Хууль хэрэгжиж эхэлснээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж, хилийн боомтод хийгдэж буй хяналт шалгалт чанаржин, хяналтын байгууллагуудын чиг үүргийн давхардал арилж, ажлын уялдаа холбоо бэхжих боломж бүрдсэн.

  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр
  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад өнгөрөгч 9 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.О.Ромодановскитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэв. Талууд хамтран ажилласнаар шилжилт хөдөлгөөний хяналт шалгалт, цагаачлалын асуудлаар харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох боломж бүрдсэн.
  • Хүний нөөцийг чадавхжуулах шинэчлэлийн хүрээнд Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтарч 200 мянган ам.долларын санхүүжилт бүхий сургалтын төслийг 18 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн эхний сургалт 2014 оны 12 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд болох бөгөөд 30 хүнийг хамруулахаар төлөвлөж байна.
  • Тахарын ерөнхий газартай 9 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Хоёр тал Монгол Улсын олон улсын гэрээний заалтын дагуу ялтан шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх, зорчигчийн хил нэвтрэлтийн талаар мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой 9 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд хамтран ажилласнаар бизнес эрхлэгч, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч эздэд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэдээ мэдээллийг хүргэх, харилцан мэдээлэл солилцох, сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдсэн.
  Цахим шинэтгэлийн чиглэлээр

 

  • Байгууллага нь “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем” байгуулах зорилгоор “Э-иммигрэйшн” төслийн нээлтийг өнгөрөгч 3 дугаар сард хийж, 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.
  • Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийлээ.Энэхүү гарцаар Монгол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаадын иргэн хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллийн тусламжтайгаар улсын хил нэвтрүүлж эхэллээ. Уг гарцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хил нэвтрэхэд зарцуулна.
  Үйлчлүүлэгчдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр 
  • Үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд хүргэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор газрын вэб сайтыг /www.immigration.gov.mn/ шинэчилж 9 дүгээр сард ашиглалтад оруулсан.
  • Иргэдэд үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх зорилготой “Зөвлөлгөө, мэдээллийн төв” ажиллаж 1900-1882 утсаар болон биечлэн зөвлөлгөө, мэдээлэл өгч байна.
  Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр
  • “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяныг 2014 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлав. Аян нь байгууллагын албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
  • Байгууллагын албан хаагчийн талаарх авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой санал, гомдлын талаарх мэдээллийг тогтмол авах утастай боллоо. Дээрх зөрчилтэй холбоотой мэдээллээ 93141008 утсаар өгөх боломжтой.