БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүн, малын халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг учирч болзошгүй аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх.
Түүхэн замнал
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51-р тогтоол, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын 2004 оны 73-р тушаалаар Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах отряд, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 48 дүгээр тогтоол , ОБЕГ-ыг даргын 2005 оны 46 дугаар тушаалаар 2005 оны 03 дугаар сараас Онцгой байдлын хэлтэс, 2015 оны Засгийн газрын 80 тогтоолоор Онцгой байдлын газар болон өөрчлөгдөж Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 66 дугаар тогтоолоор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар болж өргөжсөн.
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 52 ДУГААР АНГИ
Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги нь офицер 5, ахлагч 24 нийт 29 албан хаагчтайтайгаар гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журмыг удирдлага болгон болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.