МЭНДЧИЛГЭЭ

IMG_3104

Эрхэм хүндэт ахмад ажилтан, алба хаагч, ард иргэд та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Тухайн орон нутагт үүсч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах, эмзэг байдал, эрсдэлийг бууруулах замаар аймгийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр онцгой байдлын албыг бэхжүүлэх  хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг бид бүтээж байгаа билээ.

Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, бид бүхэн улс эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх нь бидний үүрэг. Хүмүүнлэгийн энэ эрхэм үйлсээрээ бид бахархах ёстой. Энэ бол та бидний амжилт юм.

Сүүлийн жилүүдэд тухайн орон нутагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, хүн амын нягтаршил ихэсч, байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд эрсдэл үүсэх магадлал өндөр байгаатай холбогдуулан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, орон нутгийн удирдлага, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уялдаа холбоотой хамтран ажилласаны үр дүнд нилээдгүй бүтээн байгуулалтын болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан эрчимтэйгээр явуулж байна.

Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэддээ илүү ойр хүрч ажиллахад хурдтай, эрч хүчтэй, алсын хараатай ажиллах шаардлагыг нийгэм биднээс шаардаж байна.

Иймд бид эвтэй, хүчтэй, хурдтай, өндөр сахилга, хариуцлага, ёс зүйтэй, нэг санаа зорилготойгоор ажиллах ёстой.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын байгууллагын хүч чармайлтаар бус нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын оролцоо, түншлэл хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр гамшигтай тэмцэх чадавхи дээшлэх учиртай.

Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг гамшгаас хамгаалах алба, байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ одоо ажиллаж байгаа нийт алба хаагчид, газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн  халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

 

ДАРГА, ХУРАНДАА Г.НАРМАНДАХ