Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд болон түүний гэр бүлийн гишүүдэд визийн зөвшөөрөл авахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- УБЕГ-аас олгосон хөрөнгө оруулагчийн карт
- Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
- Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй
- Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ
- Татварын байгууллагын тодорхойлолт
- Офиссын түрээсийн гэрээ
- Гэр бүлийн гишүүдтэйгээ ирэх бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авна. Бичиг баримт бүрдүүлж буй хүн ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэхтэйгээ ирнэ.
Сунгуулахдаа:
- Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
- Хөрөнгө оруулагчийн карт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
- Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа эрхэдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
- Байгууллагын албаны байрны түрээсийн гэрээний хуулбар
- Татварын тодорхойлолт
- Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо
- Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- 3×4 хэмжээтэй гэрэл зураг 2 ширхэг
- Паспорт түүний хуулбарын хамт, мэдүүлгийн хуудас
- Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
- Хурууны хээ өгөх /өмнө нь өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/
Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүдэд оршин суух зөвшөөрлийн карт авах болон сунгуулахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн зөвшөөрөл
- Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт
- Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар
- Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- 3×4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Паспорт түүний хуулбарын хамт
- Мэдүүлгийн хуудас
- Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
- Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг, хурууны хээ өгөхгүй/
Санамж:Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авна. Бичиг баримт бүрдүүлж буй хүн ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэхтэйгээ ирнэ.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирэх гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл авахдаа ямар материал бүрдүүлэх вэ? /HG, SH, O /
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг
- Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар
- Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй
- Гэр бүлийн гишүүдтэйгээ ирэх бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
No FAQ Items. Please add some Items