Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, урлаг уран сайхны үйл ажиллагааг өрнүүлэх, авъяастнуудыг тодруулан шалгаруулж, алдаршуулах зорилгоор “Зүүн бүсийн урлагийн наадам”-ыг Дорнод аймагт 2018 оны 11 сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Урлагын наадамд Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудын 84 алба хаагч оролцлоо. Алба хаагчид дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн 10 төрлүүдээр өрсөлдөж 1 дүгээр байранд 133 оноогоор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар , 2 дугаар байранд 122 оноогоор Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, 117 оноогоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газар 3 дугаар байр эзлэж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.