2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв, орон нутгийн салбарын дарга нарын туршлага судлах уулзалт, аялал ДОРНОД АЙМАГТ үргэлжилж байна. Уулзалт, аялалын төлөөлөгч нар өнөөдөр Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон хүмүүнлэгийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж буй байдалтай танилцан туршлага судаллаа. Үйл ажиллагаа Хятад улсын Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэг, түүний дэргэдэх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан үргэлжилнэ.