Шинэ жилийн баярын өдрүүдэд албаны өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Шинэ жилийн баярын өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай А/608 дугаар захирамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 13/20 дугаар тушаалуудын дагуу албаны өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж буй 7 ресторан-д хяналт, шалгалт зохион байгуулж, цахилгаан ашиглалт, гал унтраах багаж хэрэгсэл дутуу зэрэг 15 зөрчил илрүүлж, Худалдаа үйлчилгээний төв 4, зах 1, нийт 5 объектод зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдах байдалд 6 удаа хяналт, шалгалт зохион байгуулахад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа зөрчил илрээгүй байна.

Мөн Хэрлэн, Халхгол, Баян-уул сумын төвийн гэр хорооллын 2368 айл өрхийн  цахилгааны монтаж, сүлд модны гэрлэн чимэглэл, пийшин зуухны галын аюулгүй байдалд хяналт, шалгалт зохион байгуулж, 186 зөрчил илрүүлж, хяналт, шалгалтын явцад 32 зөрчлийг арилгуулж, 5394 иргэдийг хамруулан зөвлөгөө өгч, ажилласан.

Гал түймрийн улсын хяналтын байцаагчын Галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар ажил зохион байгуулах тухай Мэдэгдэлийг сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн бол орон нутгийн телевизүүдээр болзошгүй осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг 420 удаа нэвтрүүлж, иргэдэд хүргэсэн.

Аймгийн нэгдсэн шинэ жилийн үйл ажиллагааг Тусгаар тогнолын талбайд зохион байгуулах үед тус газраас 15 алба хаагч, 1 авто машинтайгаар пиротехникийн хэрэгслийг буудуулах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан.

49637469_1992217557561314_1536215286728884224_n-e1546407154638