Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн Хүндэтгэлийн өргөө, музейн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 1 дүгээр сарын 13-ны Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын өдөр ОБГ-т нээгдлээ.
Нээлтэнд ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Нармандах болон удирдлагын бүрэлдэхүүн, ахмад зөвлөлийн гишүүд, Гал түймэр унтраах аврах 52 дугаар анги, Эрэн хайх аврах анги, Улсын нөөцийн салбарын алба хаагчид оролцлоо. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны “Музей, хүндэтгэлийн өргөө байгуулах тухай” А/223 дугаар тушаалын хэрэгжүүлэн ажилласан.
Музейд Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе, үеийн удирдлагууд, амжилт гаргасан алба хаагчдын танилцуулга, эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл болоод алба хаагчдын урласан бүтээлийн дээжис зэрэг нийт 250 гаруй түүх дурсгалын зүйлс олны хүртээл болж дэлгэгдлээ.