XVII жарны “Урвуулагч” хэмээгч Шороон гахай жилийн босгон дээр буюу 2019.02.04-ний өдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн удирдлагууд Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай албаны болон Гал унтраах автомашины 13 жолоочид ажлын байран дээр нь ирж тус бүр 100,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.