2019 оны 4 дүгээр сарын 11-нээс 14-нд бүх нутгаар салхи 7-12м/с, зарим нутгаар 13-15м/с хүрч ширүүснэ. Дорнод аймгийн хэмжээнд 9 сум УЦУОШАлбанаас гарсан түймрийн эрсдэл үнэлгээгээр хуурайшилтын #НЭН_АЮУЛТАЙ зэрэглэлд хүрсэн тул жолооч, малчид, иргэдийг ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.