Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх GRANT-9187 төсөл, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаанзагалмайн хороотой хамтран тус аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Цагаан-Овоо зэрэг 4 суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулийг 2019 оны 05 дугаар сарын 02-11-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг дадлага сургалтаар сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, малчдын багийн хөршийн бүлгийн гишүүдийг бүрэн хамруулан сургаж, дадлагажуулан гэрчилгээ олголоо.