ОБЕГ-ын даргын 2019 оны Сахилгын зөвлөгөөн зохион байгуулах тухай А/91 дүгээр тушаал, ОБЕГ-ын Сахилгын зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Сахилгын зөвлөгөөнийг 5 дугаар сарын 17-ны өдөр тус газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус газрын харьяа анги, салбаруудын бие бүрэлдэхүүн биеэр болон цахимаар оролцож алба хаагчдад сүүлийн 3 жилийн сахилга, ёс зүй, гамшгийн мэдээлэл, мэргэжлийн зэрэг олгох журам, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм сэдвүүдээр лекц, илтгэл тавигдаж, зөвөлгөөнөөс цэргийн албыг хэвшүүлэх, сахилга ёс зүйг баримтлан ажиллах талаар зөвлөмж гаргалаа.