Үндэсний сурын тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жил, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80-н жилийн ойг угтаж, Үндэсний эртний өвт их соёлоо нийтэд сурталчилах, бахархан дээдлэх сэтгэлгээг төрүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан суралцах зорилготой Үндэсний сурын тэмцээнийг ахлах ахлагч Б.Эрхэмбаяр, Го.Ганбаатар нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын талбайд зохион байгууллаа. Тэмцээнд тус газрын 46 алба хаагч оролцож Тэргүүн байранд ахлах ахлагч Ч.Батболд, 2-р байранд ахлагч Д.Адъяахүү, ахлагч Б.Отгонбазар 3-р байр эзэллээ.
64635471_321458955423770_270300463943909376_n 64260039_606826349813420_409500096309231616_n