Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэг!!!

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэг!!!

Халх голын сав газар битүү цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 25 см, хунгарлаж шуурсан газартаа 35-50 см хүрч, цасны дундаж нягт 0.27г/см3, цасан дахь усны нөөц 0,40 шоо,км буюу цагаан зудтай байна. Гуравдугаар сарын сүүлчээр харьцангуй дулаарч цасан бүрхүүл эрчимтэй хайлах төлөвтэй байна.
Иймд цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан цасан бүрхүүл эрчимтэй хайлж, голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр гүйх зэрэг үзэгдэл нэгэн зэрэг эрч хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсч, ус эргээсээ хальж, эрэг орчмын газар нутаг усанд автаж болзошгүй байна.
Иймд цас ихтэй байгаа Халх голын сав газар болон голын булан тохой, татам, бургасанд өвөлжиж, хаваржиж буй ард иргэдийг хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.