“Хүүхэд-Бидний ирээдүй” сэдэвт өдөрлөгийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр алба хаагчдынхаа хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.
Тус баярын арга хэмжээний үеэр Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хүүхдүүд болон ар гэрийнхэнд алба сурталчилах тэмцээн, уралдаан зохион байгуулж шилдэг болон авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан бэлэг гардууллаа.