Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангиас сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 18 хүүхэд, чиглүүлэгч багшийн хамт Өсвөрийн аврагч бүлгэмийг шинээр байгууллаа. Бүлгэмийн багш, гишүүдэд ном гарын авлага гардуулж багш, хүүхэд, эцэг эхчүүдэд бүлгэмээр дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй, аюулгүй орчинд сурч, амьдрах мэдлэг чадварыг олгож ажиллах талаар цаашид сургалт, дадлагыг зохион байгуулж ажиллах юм.