Зүүн бүсийн Урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, урлаг уран сайхны үйл ажиллагааг өрнүүлэх, авъяастнуудыг тодруулан шалгаруулж, алдаршуулах зорилгоор “Зүүн бүсийн урлагийн наадам”-ыг Дорнод аймагт 2018 оны 11 сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Урлагын наадамд Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудын 84 алба хаагч оролцлоо. Алба хаагчид дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн 10 төрлүүдээр өрсөлдөж 117 оноогоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газар 3 дугаар байр, 122  оноогоор Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар 2 дугаар байр, 133 оноогоор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар 1 дүгээр байр эзлэж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.IMG_6277IMG_6164