Алба хаагчид төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаанд хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалаар томилогдсон Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус газарт 2018 оны 11-р сарын 18-20-ны өдрүүдэд ажиллалаа.

IMG_6381

Тус бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Шалгалтанд тус газрын Хэрлэн, Баян-Уул, Халхгол сумдын Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хамрагдлаа.

IMG_6435

IMG_6450