Дорнод аймгийн 14 сум зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөөтэй боллоо.

Пипли Ин Нийд ТББ-аас “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг сайжруулахад технологи болон уламжлалт аргыг хослуулан ашиглах нь” төслийн хүрээнд Дорнод аймгийн орон нутгийн гамшгийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах хэлэлцүүлэгийг 2018 оны 12 дугаар 03-ны өдөр зохион байгууллаа.

IMG_6665

Тус хэлэлцүүлэгт Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Цогтбаяр, аймгийн 14 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нарын 48 хүн хамрагдсан байна. Хэлэлцүүлэгээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны “Төлөвлөгөөний загвар батлах тухай” А/22 дугаар тушаалаар баталсан аймаг, сумын зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөөг хэрхэн төлөвлөх арга, аргачлалын талаар танилцуулж, оролцогчдоор төлөвлөлтийг хийлгэх дадлага ажлыг зохион байгуулснаар сум бүр Олон улсын жишиг, стандартад нийцсэн, шинэчилсэн зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөөтэй болж байгаа юм.

IMG_6669