Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Г.Нармандахын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан САР ШИНЭ нэгдсэн арга хэмжээнийн удирдамжийн хүрээнд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага болоод Хэрлэн сумын 1-10 дугаар багийн ажлын албатай хамтран гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт болон зөвлөн зааварлах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээ нь 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мөн TV-6 телевизийн тодруулга буланд оролцож, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх тал дээр СЭРЭМЖЛҮҮЛЭГ яриа өгч ажиллалаа.