Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтэнд тус газрын дарга, дэд хурандаа Г.Нармандах, Ахмадын зөвлөлийн дарга, ахлах ахлагч М.Төмөртогоо, Боловсрол соёл, урлагын газрын мэргэжилтэн Л.Идэрбат болон нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Онцгой байдлын байгууллага 2019 оны сургуулийн жилд:
- Сургалт, бэлтгэлийн төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцлийг тодорхойлсон стандартыг боловсруулж мөрдүүлэх,
- Анги, байгууллага бүр алба хаагчдыг хөгжүүлэх болон давтан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан, алба хаагчдын мэргэжлийн зэргийн бэлтгэлийг хангуулж, чадавхжуулах,
- Сургалтын бэлтгэлийг алба хаагчдад эх оронч үзэл, эерэг хандлага төлөвшүүлэх, бие бялдар-сэтгэлзүйн өв тэгш хүмүүжил олгоход чиглүүлэх гэсэн гурван зорилго дэвшүүлээд байгаа юм.