Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жил, Эрэн хайх, аврах ангийн 45 жил, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын газрын аварга тасаг шалгаруулах “Марш-тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг 2019.02.21-ний өдөр Зэвсэгт хүчний 0327-р ангийн хээрийн сургалтын талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн 6 багийн нийт 60 алба хаагч нар оролцож Эрэн хайх, аврах анги 1-р байр, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 3-р салаа 2-р байр, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн баг тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ. Оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.