Дэлхийн иргэний хамгаалалтын өдөрт зориулсан АХА тэмцээнийг Ахлагчийн зөвлөлөөс зохион байгууллаа.

Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 80 жил, Эрэн хайх аврах ангийн 45 жил, Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр, Монгол цэргийн баярыг тохиолдуулан алба хаагчдын дунд “АХА” тэмцээнийг Ахлагчийн зөвлөлөөс алба хаагчдын байнгын байрлал дээр нь зохион байгууллаа. АХА тэмцээн нь алба хаагчдын хамтач, нийтэч үзлийг төлөвшүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, цэргийн дүрмийг судлах, ёс зүйг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн. Тэмцээнийг Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62, Эрэн хайх, аврах анги, Улсын нөөцийн салбарын 170 гаруй алба хаагч нар оролцож мэдлэгээрээ өрсөлдлөө.
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар
1-р байр а/ч Д.Отгонбаяр
2-р байр а/а Д.Отгонбаатар
3-р байр а/а Га.Ганбаатар
Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62-р анги
1-р байр д/а Б.Энхтунх
2-р байр д/а А.Алтансүх
3-р байр д/а Ч.Сугархүү
Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р анги
1-р байр д/а Г.Базарваань
2-р байр д/а Э.Энхгариг
3-р байр д/а Д.Батбаяр
53478489_246030149521335_6987927862359621632_n