АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Чойбалсан сумдад ажиллалаа.

Энэхүү ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт болон сумын онцгой комисс, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж, хаврын хуурайшилт эрт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бууруулах, гамшгийн бэлэн байдлыг хангах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар хэлэлцэн, 2019 онд тохиох Халхын голын түүхэн Ялалтын 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн ажлын хэсгээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн хүч, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар аймгийн Онцгой комисс болон холбогдох агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэл болголоо.
54432465_2276077612604427_1785625798544195584_o

53545917_2276077769271078_4720230081199341568_o