Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн ахлагч А.Болорсүх нь 2012 оны 05 дугаар сард Баяндун сумын нутагт ой, хээрийн түймэр унтрааж яваад биеийн 65 хувь түлэгдсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Онцгой байдлын газрын хамт олны тусламжтайгаар 4 удаа БНСУ-д арьс нөхөх, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байсан.
Сайн хамт олон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгтэйгээр 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын арьс нөхөн сэргээх эмнэлэгт эмчилгээг хийлгэхээр алсын орныг зорилоо. Эмчилгээнд нь зориулж сэтгэлийн хандив өргөсөн Монгол Улсын Засгийн Газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүд, аймгийн Засгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагууд, Аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.