Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган суманд хэрэгжсэн “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагааг тус газарт 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож төслийн үр дүн, хэрэгжилтийг танилцуулж тус газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон ашиглагдаж байгаа багаж хэрэгсэлтэй танилцлаа.